Монголын бэлчээр судлалын Ногоон алт төвийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

Монголын бэлчээр судлалын Ногоон алт төвийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

2026 оны 11 дүгээр сарын 9 | Улаанбаатар хот

Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв (МБСНАT) 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Удирдах зөвлөлийн хурлаа зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, засаглалын тогтолцоо болон цаашдын стратегийн чиглэлүүдийг хэлэлцлээ.

Хурлаар байгууллагын засаглалыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, залуу судлаач, мэргэжилтнүүдийг дэмжих асуудлуудад онцгой анхаарал хандуулав.

Мөн төвийн 2026 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, цаашид сайжруулах шаардлагатай асуудлуудыг дүгнэв. Түүнчлэн 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэж, байгууллагын тогтвортой хөгжил, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв нь цаашид шинжлэх ухаанд суурилсан бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, малчдын тогтвортой амьжиргааг дэмжих, үндэсний болон олон улсын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

#НогоонАлт #МБСНАТ #УдирдахЗөвлөл #Засаглал #ОлонУлсынХамтынАжиллагаа #ЗалууСудлаачид #БэлчээрийнМенежмент