Монголын бэлчээрийн мал аж ахуй, биологийн олон янз байдлын хамгаалал ба эмэгтэйчүүдийн эрх мэдэл, оролцоог нэмэгдүүлэх нь

Монголын бэлчээрийн мал аж ахуй, биологийн олон янз байдлын хамгаалал ба эмэгтэйчүүдийн эрх мэдэл, оролцоог нэмэгдүүлэх нь

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын удирдлага дор Монголын “Ногоон-Алт” Бэлчээр Судлалын Төвтэй хамтран хийсэн судалгаагаар Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоо нь бусад төрлийн мал аж ахуйн тогтолцоотой харьцуулахад биологийн олон янз байдалд илүү ээлтэй болохыг харуулжээ. Түүнчлэн малчин эмэгтэйчүүдийн ажлын ачаалал өндөр, өрхийн шийдвэр гаргалтад чухал үүрэг гүйцэтгэдэг, орон нутгийн түвшинд манлайлан ажилладаг хэдий ч малын өмчлөл зэрэг хөрөнгө эзэмших боломж харьцангуй бага байгааг судалгаагаар тогтоосон байна.

Тус судалгааг Монгол Улсын экологийн хоёр өөр бүсийн таван суманд хийсэн бөгөөд 424 малчин өрхөөс авсан асуулгын мэдээлэлд үндэслэн, 20 фокус бүлгийн хэлэлцүүлэг болон ганцаарчилсан, гүнзгийрүүлсэн 8 ярилцлагаар баяжуулжээ.

Судалгаанд бэлчээр ашиглалт, нүүдэл хөдөлгөөний хэв маяг, зэрлэг амьтан, ургамлыг хамарсан биологийн олон янз байдлын талаарх ойлголт, ажлын ачаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарилалт, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, чадавх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба шилжилт хөдөлгөөн, орлогын талаарх ойлголт зэрэг сэдвийг хамруулсан байна.

Судалгааны үр дүнд бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоо болон малчин эмэгтэйчүүдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.

https://www.youtube.com/watch?v=C4uObRQrDFw