Стандартууд

Стандартууд

1. Бэлчээр, биологийн төрөл зүйлийн тогтвортой байдал

Малчин өрхийн анхдагч холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу малчид Малчин өрхийн анхдагч холбооны зохион байгуулалтанд орж улмаар сумын засаг даргатай Бэлчээр ашиглуулах урт хугацааны гэрээ байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн хэв шинжийг хадгалсан Бэлчээрийн экосистемийн хэвийн үйл ажиллагаа болон биологийн төрөл зүйлийн тогтвортой байдлыг хангана. 

Бэлчээрийн экосистемийн хэвийн үйл ажиллагааны дор Биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалж улмаар зэрлэг амьтан, нүүдлийн мал аж ахуйн зохистой харьцаа тогтворжино. Бэлчээрийн экосистемийн тогтвортой байдлыг хангах, малчдын бэлчээр ашиглах уламжлалт эрхийг бэлчээр ашиглуулах гэрээгээр дамжуулан хамгаалж, зохистой ашиглалтыг төлөвшүүлснээр түүний үр өгөөж, нөлөөг бэлчээрийн фото мониторингоор үнэлж дүгнэнэ.

2. Малын гаралтай түүхий эдийн тогтвортой байд

Хариуцлагатай Нүүдэлчин, бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартын дагуу  малчид мах, сүү, ноолуур, ноос, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эдийг дотоод болон олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэн, тогтвортой бөгөөд өндөр чанартайгаар үйлдвэрлэнэ. Үүнийг эрүүл малын эрүүл мэнд, малын үржүүлэг селекци, тавлаг байдлыг ханган зах зээлд нийлүүлнэ. Чанарын өндөр стандартыг мөрдөх нь бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, худалдан авагчдын итгэлийг бий болгож, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн хэв маягийг хадгалах, бэлчээрийн экосистемийг хамгаалахад хувь нэмэр оруулна.

3. Малын тэжээллэг, арчилгаа, маллагаанд тавигдах шаардлага

MNS 6891:2025 Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын  үндэсний стандартын Малын тэжээллэг, арчилгаа, маллагаанд тавигдах шаардлага нь мал амьтны тавлаг байдлын таван эрх чөлөөг хангахад чиглэгдсэн байдаг.  Дэлхийн Мал, амьтны Эрүүл Мэндийн Байгууллагаас  мал , амьтны тавлаг байдлын таван эрх чөлөөг (i) өлсөх, цангах, өлөн зэлмүүн байдлаас ангид байлгах-мал сүрэг жилийн дөрвөн улиралд хүрэлцэхүйц бэлчээртэй байхаас бэлчээрийн нөөц хомсдох өвөл хаврын улиралд гурван сараас багагүй хугацаанд жор нормын дагуу нэмэгдэл тэжээлээр тэжээх нэмэгдэл тэжээл бэлтгэсэн байх, (ii) айдас, тарчлаан зовууриас ангид байлгах-таваар маллах, малд айдас дарамт учруулах, үргээх цочоох аргуудаас татгалзан ердийн хөсгөөр хариулна. (iii) бие махбодын болон дулаан хүйтний таагүй байдлаас ангид байлгах-өвөлжөө, хаваржаандаа дулаан хашаа хороо, хуурай хэвтэр бууцаар хангагдсан, дөрвөн улирлын бэлчээртээ хүрэлцэхүй устай усны эх үүсвэрээр хангагдсан байх, (iv) өвдөлт, гэмтэл, өвчин эмгэгээс ангид байлгах-мал маллагаа, арчилгаа тээвэрлэх, тууварлах үед бэртэл гэмтлээс хамгаалах, өвдсөн тухай бүрд эмчлэх, мал эмнэлгийн эмчлэн сэргийлэх арга хэмжээнд малаа цагт нь бүрэн хамруулдаг байх, малын тоног хэрэгсэл сур болон ноосоор хийгдсэн байх, (v) хэвийн зан араншин илэрхийлэх эрх чөлөөтэй байлгах нь малыг нутаг бэлчээрийг зөв сонгон тохируулах, тарга хүчийг хадгалан малын зүй бус хорогдлоос сэргийлэх  зэрэг зохистой дадлуудыг хэвшүүлэн мал, амьтны тавлаг байдлыг дээд зэргээр хангахад чиглэгддэг.

4. Малын эрүүл мэндэд тавигдах шаардлага

Нүүдэлчин малчид малын гоц халдварт (шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг, үхрийн арьс товруутах, ямааны годрон, гахайн Африк болон сонгомол мялзан зэрэг), зооноз (мал, амьтнаас хүнд дамжин халдварлах боом, галзуу, бруцеллёз, сүрьеэ, листериоз зэрэг) өвчнөөс  тайван мал сүрэгтэй эсвэл эдгээр өвчний дархлаа бүрий мал сүрэгтэй байна. 

Халдвараас сэргийлэхийн тулд малын хөдөлгөөн гаднаас мал худалдан авах, гадагш худалдахдаа мал эмнэлгийн байгууллагын хяналтад эрүүл нутгаас бэлтгэгдсэн гэрчилгээ авах авчирсны дараа багадаа 14 хоног хөл хорионы байлган үндсэн сүрэгтээ нийлүүлнэ. Малын гоц халдварт, зооноз өвчний шинж илэрсэн үед өвчтэй малыг сүргээс тусгаарлаад 12 цагийн дотор сумын малын эмчдээ заавал мэдэгдэнэ. Үхсэн малын сэг зэмийг булж устган мал тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, хашаа хороонд мэргэжлийн байгууллагаар  халдваргүйжүүлэлт хийлгэнэ. 

Малчид малын эмийг өөрийн гэрээт мал эмнэлгийн байгууллагаас авч хэрэглэх, жороор олгох эмийн бодисыг малын эмчээр хийлгэн хүлээх хугацааг баримтлан ажиллана. Малчин мал эмнэлгийн үйлчилгээ авахаар мал эмнэлгийн байгууллагуудтай гэрээ хийж үйлчилгээ авсан тухай бүрдээ мал эмнэлгийн бүртгэлийн дэвтэртээ бүртгүүлсэн байна.

5. Малын үржил селекци, сүргийн нөхөн үйлдвэрлэлд тавигдах шаардлага

Малчид цөм ба үржлийн сүрэг, зааз малын бүртгэл, төл бойжилтын бүртгэлийг тогтмол хөтлөхийн дээр өөрийн уламжлалт мал  маллагааны аргаа сумын хөдөө аж  ахуйн тасагтаа бүртгүүлсэн байна. Малын үүлдэр угсааг сайжруулах үржил селекцийн ажлын явуулахдаа нийт сүргийн дотроос чанарын (малын зүс, эвэр, туурай, галбир, чихний хэлбэр) болон тооны (малын амьдын жин, саамын хэмжээ, сүүний тослог, ноос ноолуурын гарц,  ноолуурын нарийн) шинжүүдээр шилэн сонголт хийж торгон ба нэгдүгээр ангийн  хээлтэгч малыu бүс нутгийн үржүүллэгийн чиглэлд тохирох цөм ба торгон ангийн хээлтүүлэгчийг тохируулан сонгож үржүүлнэ. Үржлийн ажлыг чиглэл зорилготой нарийн бүртгэл хөтлөлтөд нийцүүлэн явуулна. Сүрэгт байх бод, бог малын харьцаа, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог хангаснаар малын сувайралтыг багасган сүргийн нөхөн үйлдвэрлэлийн хэвийн нөхцөлийг бүрдүүлнэ.