Бид 2004 - 2020 хүртэл оноос эхлэн бэлчээрийн газрын менежмент, малчдын амьжиргааг дэмжих, өртгийн сүлжээг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн шинэ технологийг нэвтрүүлэх, бэлчээрийн үндэсний хэмжээний мониторингийн сүлжээг бий болгох, хөгжүүлэх, сургах, бэлчээрийн зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон-Алт төсөлд ажиллаж байсан.
2022 - 2025 он хүртэл Монголын бэлчээр ашиглагчдын холбоонд дээрх чиглэлдүүлдгийг хэрэгжүүлэн ажиллаж байгаад 2025 онд Монголын бэлчээр судлалын Ногоон Алт-төв, нийгэм үйлчилдэг ТББ үүсгэн байгуулан ажиллаж байна. Бид нийгмийн сайн сайхан, малчдын амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Төрийн Бус Байгууллага болж ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтлыг буруулах 10 гаруй төсөл хэргүүлж Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйг зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх ажлын нийт 15 сумын 7000 малчин өрхөд бүрэн нэвтрүүлж 10 сумын 10,000 малчин өрхөд нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйг зохистой дадлын стандартаар дамжуулан малчдын орлого нэмэгдүүлж, өртгийн сүлжээг сайжруулснаар бэлчээрийн доройтлыг тодорхой түвшинд бууруулахаар зорилго тавин ажиллаж байна.
Гүйцэтгэх захирал
Бэлчээрийн судалгаа хөгжлийн хөтөлбөрийн захирал
Мал аж ахуйн хөгжлийн хөтөлбөрийн захирал
Олон нийттэй харилцах ажилтан
Санхүүгийн ажилтан
Бэлчээрийн хөрс судлаач
Газрын харилцааны мэргэжилтэн
Хоршоо хариуцсан мэргэжилтэн