Азийн өндөрлөг бүс нутгийн сарлагийн сүүний үйлдвэрлэлийн хөгжлийн олон улсын эрдэмтдийн зөвлөгөөн

Азийн өндөрлөг бүс нутгийн сарлагийн сүүний үйлдвэрлэлийн хөгжлийн олон улсын эрдэмтдийн зөвлөгөөн

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Монголын Бэлчээр Судлалын Ногоон Алт Төв (GGMRRC) нь “Азийн өндөрлөг бүс нутгийн сарлагийн сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэмтдийн зөвлөгөөнд оролцож, Монголын малчидтай хамтран сарлагийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа туршлага, үр дүнгээ хуваалцлаа.

Тус зөвлөгөөнд Балба, Пакистан, Энэтхэг, Бутан, Хятад, Монгол зэрэг Азийн өндөрлөг бүс нутгийн орнуудын эрдэмтэн, судлаачид оролцож, сарлагийн сүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинжлэх ухаан, технологийн шинэ шийдэл болон зах зээлийн боломжуудын талаар санал солилцов.

Зөвлөгөөний гол зорилго нь улс орнуудын сарлагийн аж ахуй, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршлагыг харилцан хуваалцах, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сарлагийн гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх боломжийг хамтран эрэлхийлэхэд чиглэв.

GGMRRC-ийн зүгээс малчидтай хамтран гарал үүсэл нь баталгаажсан сарлагийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлыг сайжруулах, зах зээлд хүргэх, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа.

Энэхүү зөвлөгөөн нь Азийн өндөрлөг бүс нутгийн орнуудын сарлагийн аж ахуй, сүүний үйлдвэрлэлийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ мэдлэг, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршлагыг харилцан солилцох чухал боломж боллоо.