Торгоны замаар хийсэн аялал
Уншсан既読ReadLuGelesen 6
2026-06-25
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Торгоны замаар хийгдэж байсан аялал нь зөвхөн бараа таворын худалдаа-арилжаа солилцоо төдий үзэл санаа, бизнес технологийн мэдээлэл солилцох, сойл иргэншлийн мэдлэг мэдээлэл соёлын солилцооны гол хэрэгсэл байсаар ирсэн байна.
Торго замаар ОХУ-д хийх аяллыг НҮБ-н Цөлжилтийн эсрэг конвенци ОХУ-н ХАА-н яамтай хамтран Оросын өмнөд нутаг гэгдэх Дагестан, Халимагийн бүгд найрамдах улс, Астраханы бүс нутгуудад 2026 оны 5-р сарын 24-29-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү торгоны замын аялалд ОХУ-с гадна Казахстан, Киргизстан, Тажикстан, Молдова, Монгол, Тунис, Кени, Марокко 12 орон олон улсын байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцлоо.
ОХУ-н Өмнөд нутагт зохион байгуулсан Торгоны замын аяллын хүрээнд цөлжсөн бүс нутагт хөрс сайжруулах замаар цөлжилтийг бууруулах, газар тариалан болон талхлагдсан бэлчээрийг сайжруулахад ургамал тариалах замаар сайжруулах, бүс нутгийн нүүдэлчин, фермийн аж ахуй эрхлэгчдийн байгаль хамгаалал, орлогын алтернатив эх үүсвэрийг хөгжүүлж байгаа туршлагаас суралцах, бүс нутгийн болон торгоны замын ард түмний соёл уламжлалтай танилцах аяллыг зохион байгууллаа.
- Ялангуяа цөлжсөн газарт Calligonum spp. төрлийн модлог төрлийн ургамлыг чийгтэй элсэн хөрсөнд гелийн бордоотой суулган цөлийг ойжуулан элсний нүүдлийг сайжруулж байгаа туршлага,
- Өмнөд бүс нутгийн шилмэл Халимаг үхрийн генефондоор үүлдэр сайжруулан махны үхрийн аж ахуйг боловсруулах үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр цогцолбор өртгийн сүлжээний бизнес хөгжүүлж байгаа туршлага,
- Бүх холбоотын үржлийн шилмэл малын үзэсгэлэн, цөлжилт, бэлчээрийн сайжруулах чиглэлийн бүс нутгийн хэмжээний дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулан,
- нутгийн иргэдийн оролцоотой амьжиргааг сайжруулах альтернатив эх үүсвэрүүдийн сайн жишээ тухайлбал фермийн бизнесийг жимсний аж ахуй, экотуризм, гар урлал, зөгийн аж ахуйн бизнестэй хослон хөгжүүлэх, ястан үндэсний урлагийн арга хэмжээгээр дамжуулан орлогыг нэмэгдүүлэх,
- мах, сүү, сүүн бүтээгдэхүүн (Курбансервис, Карбали, Кумик компани), жимс-улаан лооль-Томарина компани, загас үржүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх (Белуга компани) цогцолбор аж ахуйтай танилцан туршлага судалсан, усалгаатай царгас тариалан бордооны аж ахуй (Хулхут) хөгжүүлж буй туршлага, цөлжилтийг сааруулах, хөрсийг сайжруулах чиглэлээр тулгамдсан асуудал, шийдвэрлэж байгаа туршлагаа чухал ач холбогдолтой байлаа.
Манай орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлж болох зарим туршлагууд
- Нутгийн малын үүлдэр сайжруулалтаар малын чанарыг сайжруулах замаар малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх,
- Торгоны замын дагуу оршиж байгаа бүсэд шилмэл мал үржүүлэх аж ахуйтай холбоо тогтоон Эдэйлбэйс, Дорпер махны үүлдэр, дундад Азийн нарийн ноост меринос хонины шилмэл хээлтүүлэгч импортлох боломжийг ашиглах, Энэ гуравдагч үнэтэй дасан зохицол муутай хээлтүүлэгч мал гуравдагч орноос зөөж байснаас илүү үр дүнтэй, дасан зохицол сайн байхаар байна.
- Малчид орон иргэд, үндэстэн, ястны уламжлалт баяр арга хэмжээг аялал жуулчлалын эвент болгон хөгжүүлж малчдын альтерантив орлогын эх үүсвэр болгон ашиглах, малчдын холбоо, бүлэгт тулгуурласан гар урлал, гэр аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх,
- Байгалийн загасыг оршин байгаа орчинд тэжээж үржүүлэх Белуга шиг бизнес аж ахуйг хөгжүүлэх боломжтой мэт туршлагууд байна.
.jpg)
.jpg)
.jpg)