Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох малчдын чадавхыг бэхжүүлэх нь

ТүгээхShare共有する공유하기

Монголын бэлчээр судлалын Ногоон алт төвөөс Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газартай хамтран хуурай бүс нутгийн бэлчээр зохион байгуулалт, тэжээл үйлдвэрлэл, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээр усжуулалтыг хэрхэн зохион байгуулах талаар цогц сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын гол онцлог бол бэлчээрийн ачааллыг бэлчээрийн даац, төлөв байдлын түвшинд тохируулж бэлчээрийн ургамлын сэргэн ургах чадавхид хэрхэн тохируулах, орон нутаг дахь олдоц сайтай түүхий эд ашиглан дарш, тэжээл бэлтгэх арга туршлага, тэжээлийн ургамал тариалах, бэлчээр усжуулалт, хөв цөөрмийн тогтвортой ажиллагаа, хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр танхимын сургалтын зэрэгцээ тухайн бүс нутгийн онцлогт тохирсон сайн туршлага, загвараас суралцаж буйд оршино.

Сургалт  2026 оны 4-р сарын 20-28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Дундговь аймгийн малчдын 80 гаруй төлөөлөл оролцож байна.