
Монгол Улс 2026 оны 8 сарын 17-28-ны өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Хамтын ажиллагааны дэд хорооны шийдвэрээр "Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв", "Тэрбум мод хөдөлгөөн" ТББ-ууд нь тус хурлын Иргэний нийгмийн үндэсний төлөөлөгч буюу Focal Point-р сонгогдон ажиллаж байна.
- Иргэний нийгмийн үндэсний төлөөлөгч буюу Focal Point-ууд нь үндэсний хэмжээнд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог Талуудын 17-р бага хуралд үр дүнтэй, идэвхтэй оролцох боломжийг нээж өгөх гүүр байх зорилготой билээ.
- Иймд бид дараах асуулгыг иргэний нийгмийн байгууллагуудаас бөглөхийг уриалж байна. Энэхүү асуулгыг бөглөн ирүүлсэн байгууллагуудыг бид бүлэглэх байдлаар хуваан хэрхэн ажиллаж болох талаар тухай бүр хурал, зөвлөгөөн хийн ажиллах юм.
Та бүхэн ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг, иргэний нийгмийн бусад байгууллагууддаа энэхүү мэдээллийг хуваалцан оролцоог нэмэгдүүлэхийг хүсье.
https://docs.google.com/forms/d/1GhZ0E-seJoIpAmUP9RDSwp1vhI1TEOVymQKbkoftJgY/edit?fbclid=IwY2xjawRWbvRleHRuA2FlbQIxMABicmlkETFON2dnUXVkYjhIMVFvNHQ5c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHg6IiCgTeSpYiSM00H8Sc9HptGYWc-r1QMU1ft5gXXwn2GPGs7xUzu3xh3sz_aem_sn03LPtoeHBhcBVU4JWNMA
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ