Tape судалгааны танилцуулга

Tape судалгааны танилцуулга

Уншсан既読Read 36
ТүгээхShare共有する공유하기

Агроэкологийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний аргачлал болох TAPE-р бэлчээрийн мал аж ахуйн биологийн төрөл зүйл үзүүлэх нөлөө болон малчин эмэгтэйчүүдийн манлайлалд үзүүлэх нөлөөг үнэлэх судалгааны төсөл.

Энэхүү судалгааны төсөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)-ын санхүүжилтээр 2024 оны 10-р сараас 2025 оны 12-р сар хүртэл хэрэгжиж байна. Судалгааны зорилго нь Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартын үр дүнг TAPE-р аргачлалаар үнэлж Нүүдлийн мал аж ахуйн биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөө болон малчин эмэгтэйчүүдийн манлайллыг илрүүлэхийг зорьж байна.  

Судалгааны хамрагдаж буй аймаг сум

Судалгаа Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сум, Архангай аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Уянга сум, Төв аймгийн Өндөрширээт сум, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд хийгдсэн бөгөөд нийт 420 малчин өрх судалгаанд оролцож байна. Үүний 210 нь “Хариуцлагатай нүүдэлчин стандарт”-д нэвтэрсэн малчин, үлдсэн 210 нь стандарт нэвтрээгүй малчин өрх юм. Мөн биологийн олон янз байдал болон малчин эмэгтэйчүүдийн манлайлалтай холбоотой 20 бүлгийн ярилцлага, ганцаарчилсан 10 ярилцлага авсан байна.

Хүлээгдэж буй үр дүн

Судалгааны үр дүнгээс байгаль орчны эко баталгаажуулалтын үр нөлөө болоод нүүдлийн систем, эрчимжсэн мал аж ахуйн систем% хагас эрчимжсэн мал аж ахуйн биологийн төрөл зүйл хэрхэн нөлөөлж байгаа болон малчин эмэгчүүдийн манлайллын талаар тодорхой мэдээлэлтэй болж түүнийг Бэлчээр а Нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн жилээр олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.