МОНГОЛ–ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ, ЛАНЖОУ ИХ СУРГУУЛЬТАЙ ШИНЭ ТҮНШЛЭЛ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛ–ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ, ЛАНЖОУ ИХ СУРГУУЛЬТАЙ ШИНЭ ТҮНШЛЭЛ ЭХЭЛЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기

Монголын Бэлчээр Судлалын Ногоон-Алт Төв (GGMRRC), Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (МААЭШХ), Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-ийн Мал аж ахуйн биотехнологийн сургуулийн төлөөлөл 2026 оны 3 дугаар сарын 16–20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ганзу мужийн Ланжоу их сургуульд ажиллан, хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага судлах аялал зохион байгууллаа. 

Энэхүү аялалын хүрээнд талууд мэргэжилтэн солилцох, хамтарсан зуны сургалт зохион байгуулах, мөн хүлэмжийн хийн ялгарлын тооллого, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцлоо.

Мөн хамтын ажиллагааны эхний алхам болгон Монголын Бэлчээр Судлалын Ногоон-Алт Төвөөс нэг, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиас нэг мэргэжилтэн тус тус Ланзугийн их сургуульд нэг сарын хугацаатай дадлагажих сургалтад хамрагдаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн шинжлэх ухаан, хүлэмжийн хийн үнэлгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.