Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй “Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хоёрдугаар шат [STeP EcoLab II] төсөл нь 2025-2029 онд хэрэгжих бөгөөд гурван аймгийн 10 сумыг хамрах юм. Архангай аймгийн Хангай Чулуут Булган, Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянцагаан болон Бөмбөгөр сумуудын 8000 гаруй малчин өрх 120 гаруй түүхий эдийн хоршоог дэмжин ажиллахаар зорин ажиллаж байна. Тус төслийг AVSF Mongolia / “Хил Хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид”/, “МОНГОЛЫН БЭЛЧЭЭР СУДЛАЛЫН НОГООН АЛТ ТӨВ”, CSCP, ТоС Холбоо хамтран хэрэгжүүлж байна.