Монголын бэлчээр судлалын Ногоон-Алт төв болон "М АГРО" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Монголын бэлчээр судлалын Ногоон-Алт төв болон "М АГРО" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Уншсан既読Read 323
ТүгээхShare共有する공유하기

Монголын бэлчээр судлалын Ногоон Алт төв болон "М АГРО" ХХК нь 2025 оны 12-р сарын 15-ны өдөр хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC) Гүйцэтгэлийн стандартад нийцүүлэн:

  • хөдөө аж ахуйн салбар дахь хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх,
  • биологийн олон янз байдлыг хамгаалах,
  • хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлыг нийлүүлэлтийн сүлжээнд нэвтрүүлэх,
  • орон нутгийн оролцоонд тулгуурласан тогтвортой, хариуцлагатай худалдан авалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хамтын ажиллагаа нь 2025–2029 оны хугацаанд хэрэгжих бөгөөд эрсдэлийн үнэлгээ, мониторинг, чадавхи бэхжүүлэх сургалт, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.