
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жилийн нээлт 2025 12 сарын 2 Итали улсын Ром хотод ёслол төгөлдөр болж өнгөрсөн билээ. Энэхүү жилийг 2018 онд зарласнаас хойш нийт 102 орны 550 гаруй байгууллага маш олон ажлыг зохион байгуулж байгаа билээ. Жилийн хүрээнд ихэнх орнуудыг ихээхэн анхаарал хандуулж байгаа гол асуудлын нэг нь малчин эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудал, түүнийг шийдэх арга замыг нээж илрүүлэх, малчин эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэж олон улсын шинж чанартай тунхаглал гаргах явдал билээ.
Энэ ажлын хүрээнд Ази тивийн малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2025 оны 12 сарын 10-12-ны хооронд Энэтхэг улсын Гужарат хотод зохион байгуулагдаж байна.

МБСНАТ-н хувьд Монгол орны бэлчээрийн үндэсний форумыг жил бүр зохион байгуулдаг ба 2025 оны бэлчээрийн форумаар малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан. Монгол орны бэлчээрийн үндэсний форумд 19 аймгийн малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсоноос малчин эмэгтэйчүүд сумандаа эмэгтэй малчдын төлөө хэрхэн ажиллаж байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж түүний үр дүнг үндэслэн Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс нэгдүгээр багийн малчин Ж.Ижилсэг, Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга дөрөвдүгээр багийн малчин Ж.Оюунбилэг нар шалгарч Монгол улсаа төлөөлөн Ази тивийн малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох эрэхээ авсан билээ. Энэхүү чуулга уулзалт нь Ази тивийн малчин эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлууд, гарц шийдлийн талаар хэлэлцэж, тухайн саналыг 2026 оны 6 сард болох дэлхийн малчин эмэгтэйчүүдийн чуулганд хэлэлцүүлэх юм.
