Монголын Бэлчээр Судлалын Ногоон-Алт төв залуу малчны төлөөллийн хамт Бэлчээр ба Нүүдлийн Мал Аж Ахуй Эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтэд оролцож байна

Монголын Бэлчээр Судлалын Ногоон-Алт төв залуу малчны төлөөллийн хамт Бэлчээр ба Нүүдлийн Мал Аж Ахуй Эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтэд оролцож байна

Уншсан既読Read 135
ТүгээхShare共有する공유하기

Монгол улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан.  Энэхүү жилийн зорилго нь  бэлчээрийн экосистем тэр дундаа нүүдлийн мал аж ахуйн хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчинд оруулдаг хувь нэмрийг олон нийтэд таниулах,  Бэлчээр болон малчдын талаарх ташаа ойлголт залруулж малчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх,  Оролцоонд суурилсан судалгаа мэдээлэл түгээх,  шинжлэх ухаанд үндэслэсэн бэлчээрийн талаарх хууль тогтоомжийг дэмжин боловсруулж хэрэгжүүлэх,  Бэлчээр болон малчдыг дэмжих тогтвортой, ёс зүйтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

 Бэлчээрийн экосистем нь 500 сая орчим хүний амьжиргааг шууд тэтгэж, 2 тэрбум хүн шууд бусаар ашиг хүртэж байдаг.  Малчдын үйлдвэрлэдэг мах, сүү зэрэг бүтээгдэхүүнүүд нь өндөр уурагт чанартай, тэжээллэг бодисоор баялаг гэдгийг шинжлэх ухаан олон бүтээлээр нотлогдсон байдаг. Мөн бэлчээрийн мал аж ахуйн нь нүүрстөрөгч шингээх чадавх өндөр, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал ач холбогдолтойгоос гадна биологийн олон янз байдлын эх үүсвэр, ховордсон ан амьтдын амьдрах орчин болдог.

Бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчдийн олон улсын жилийг зарлах явц

  • 2008 онд олон улсын бэлчээрийн их хурлаар (IRC)- Бэлчээрийн экосистемийн урт хугацааны үнэ цэнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх, шаардлагыг онцлон тэмдэглэсэн.
  • 2016 онд Бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчдийн олон улсын дэмжих бүлгийг байгуулсан.
  • 2022 онд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 102 орны дэмжлэгтэйгээр 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчийн олон улсын жил хэмээн зарласан
  • 2025 онд  НҮБ-ХААБ дээр Бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчдийн олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг албан ёсоор байгууллагдсан.

                Энэхүү Бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчдийн олон улсын жилийн дэмжих бүлэгт 102 орны 550 байгууллага нэгдэн 50 гаруй гишүүнтэй байнгын ажлын хэсэг ажиллаж байгуулагдсан цагаас эхлэн бэлчээрийн мал аж ахуйн чиглэлийн бодлогын баримт бичиг боловсруулж, бэлчээрийн МАА-тай холбоотой судлагааны ажил, түүнийг сурталчилан таниуцлах ажлыг хийсээр байна.  Монголын бэлчээр судлалын Ногоон-Алт төвөө төлөөлөн тус дэмжих бүлгийн гурван нарийн бичгийн даргын нэг болон ажиллаж олон зүйлийг хийж бүтээж байна.

Эдгээр ажлын хүрээнд 2025 онд тус жилийг угтан Нүүдэлч малчдын нүүдлийн онцлогийг харуулан киног ь CIRAD, AVSF, болон Францын кино багтай хамтран бүтээсэн ба тус бүтээлийг Бэлчээр ба нүүдлийн МАА эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтийн үеэр танилцуулагдах ба Монголын улсын залуу малчдын төлөөл Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга багийн малчин эмэгтэй Ц.Мөнхцэцэгтэй хамт өнөөдөр энэхүү жилийн нээлтэд оролцохоор явж байна.