ШВЕЙЦАРЬ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ "ОЛМА ЭКСПОД" ОРОЛЦЛОО. OLMA (Schweizer Messe für Landwirtschaft und Ernährung).

ШВЕЙЦАРЬ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ "ОЛМА ЭКСПОД" ОРОЛЦЛОО. OLMA (Schweizer Messe für Landwirtschaft und Ernährung).

Уншсан既読Read 35
ТүгээхShare共有する공유하기

Монголын Бэлчээр Судлалын Ногоон Алт Төв кластерийн байгууллагуудын хамт  Швейцарь улсын Сан Галлен хотод 82 дахь удаагийн "Олма Экспо"-д амжилттай оролцоод ирлээ. 

Бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын “Хариуцлагатай Нүүдэлчин” MNS: 6891 2025 стандартыг нэвтрүүлэгч компаниуд, үйлдвэрүүд, хоршоод болон тэдгээрийн Хариуцлагатай Нүүдэлчин стандартаар баталгаажсан, гэрчилгээжсэн, мөшгөх тогтолцоо бүхий бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэнд оролцлоо. "Хүннү фэйшн", "Тоонот кашимер", "Наран кашимер", "Ээлтэй баялаг", "Тод оймс", "Их Эргэлт", "Уушгийн Агуй", "Монпеллетс", "Инару", "Очир Дагинас", “Бажуна фэйшн” зэрэг компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээр оролцов. 


Үзэсгэлэнгийн тухайд OLMA нь Швейцарын St. Gallen хотод жил бүр зохиогддог, нийтийн олон нийтэд зориулсан томоохон үзэсгэлэн, ялангуяа хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, тэжээл, мал аж ахуй зэргийг онцолдог арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ нь Olma Messen St. Gallen AG” үзэсгэлэнгийн талбайд 11 өдөр үргэлжлэх бөгөөд ихэвчлэн 10 р сарын эх эсвэл дунд үеэр болдог.

Зүүн Швейцарын хөдөө аж ахуй, сүүн үйлдвэрийн үзэсгэлэн нэртэйгээр 1941 онд зохиогдож, 1942, 1943 онуудад дараалагдан явагдаж 1943 онд албан ёсоор “OLMA” нэрээр эхэлсэн бөгөөд 1946 оноос Швейцарын холбооны зөвлөл (Swiss Federal Council)-ийн хүлээн зөвшөөрсөн үзэсгэлэн болжээ. Өнөө үед энэ нь орон нутгийн хөдөө аж ахуйгаас эхлээд өргөн хүрээний хэрэглэгчдэд чиглэсэн олон салбарыг хамарсан үзэсгэлэн болж өргөжжээ. 2025 оны хувьд ойролцоогоор 650 гаруй үзэсгэлэнд оролцогчтой (exhibitors) ба 49’000 м² талбай дээр болсон байна.  Олма нь олон жуулчид, үзэгчдэд зориулсан олон улсын түвшний үзэсгэлэн бөгөөд жил бүр дунджаар 600’000 орчим хүн оролцдог ажээ. 
Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор аж ахуйн нэгжүүд эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагчидтай шууд гэрээлэх боломжууд нээгдлээ.