ХАА-н эдийн засгийн докторын тэтгэлэгт хөтөлбөрт судлаач шалгаруулж авна
Швейцарийн Холбооны Улсын Бернийн Их Сургууль, Базелийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС), Монголын Бэлчээр Судлалын Ногоон Алт Төв ТББ хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах судлаачийг шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- 35 хүртэлх настай байх
- Мал аж ахуйн эдийн засаг, өртгийн сүлжээний чиглэлээр судалгаа хийх мэдлэг, туршлагатай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
Бүрдүүлэх материал:
CV (товч намтар)
Материал хүлээн авах:
CV-гээ [email protected] хаягаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.