Бидний тухай

Танилцуулга

БЭЛЧЭЭР - НОГООН АЛТ

Бид 2004 - 2020 хүртэл бэлчээрийн газрын менежмент, малчдын амьжиргааг дэмжих, өртгийн сүлжээг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн шинэ технологийг нэвтрүүлэх, бэлчээрийн үндэсний хэмжээний мониторингийн сүлжээг бий болгох, хөгжүүлэх, сургах, бэлчээрийн зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон-Алт төсөлд ажиллаж ирсэн.

2022 - 2025 он хүртэл дээрх чиглэлдүүлдгийг хэрэгжүүлэн Монголын бэлчээр ашиглагчдын холбоонд, 2025 оноос "Монголын Бэлчээр Судлалын Ногоон-Алт төв" нийгэмд үйлчилдэг ТББ үүсгэн байгуулаад ажиллаж байна. Бид нийгмийн сайн сайхан, малчдын амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Төрийн Бус Байгууллага болж ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтлыг буруулах 10 гаруй төсөл хэрэгжүүлж Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйг зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх ажлыг нийт 15 сумын 7000 малчин өрхөд бүрэн нэвтрүүлж 10 сумын 10,000 малчин өрхөд нэвтрүүлэн ажиллаж байна. 

Манай хамт олон үндэсний стандарт MNS 6891:2025 Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартаар дамжуулан малчдын орлого нэмэгдүүлж, өртгийн сүлжээг сайжруулснаар бэлчээрийн доройтлыг тодорхой түвшинд бууруулахаар зорилго тавин ажиллаж байна.

Алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа

Бид эрүүл бэлчээр, тогтвортой-хариуцлагатай мал аж ахуйгаар дамжуулан Монгол болон дэлхий дахинд экологийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хамгаалал болон тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан ирээдүйг бүтээнэ.

Хэтийн зорилт

Бид шинжлэх ухаанд суурилсан стандартуудыг хэрэгжүүлж, малчдын оролцоог нэмэгдүүлэх, бэлчээрийн нөхөн сэргээлтийг дэмжих, өндөр чанартай, гарал үүсэл нь баталгаатай малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх замаар тогтвортой бэлчээрийн менежмент, хариуцлагатай мал аж ахуйг хөгжүүлнэ.

Үнэт зүйлс

Шинжлэх ухаанд суурилсан үр дүнгүүд • Мэргэшсэн өндөр чадвахтай баг • Багийн сэтгэлгээтэй • Манлайлах чадвартай, санаачилгатай, үнэнч шударга • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг

Байгууллагын бүтэц

Багийн бүрэлдэхүүн

БУРМАА Дашбал

Гүйцэтгэх захирал, Доктор

БУЛГАМAA Дэнсамбуу

Удирдах зөвлөлийн дарга, Доктор

ЭРДЭНЭБААТАР БАТЖАРГАЛ

Мал аж ахуйн зөвлөх, Доктор

ЭРДЭНЭБИЛЭГ Өлгийт

Малын эрүүл мэнд, тавлаг байдлын зөвлөх, Доктор

ОДОНЧИМЭГ Биндэрьяа

Олон нийттэй харилцах ажилтан, Доктор

МӨНХДЭЛГЭР Лхамаа

Санхүүгийн ахлах ажилтан

ГАНЦОГТ Лхагважав

Мөшгөх систем хариуцсан зөвлөх

БОЛДБААТАР Сүхбаатар

Малын эрүүл мэндийн зөвлөх

АНХБАЯР Эрдэнэбат

Хөрсний Экологич

ЦЭРЭНДОЛГОР Жаргалболд

Хяналт мониторингийн мэргэжилтэн

ГАН-ОЧИР Авирмэд

Малын үржлийн мэргэжилтэн

ЦЭРЭННАДМИД Батаа

Геоботаникч, зөвлөх Доктор

АРИУНБОЛД Төртогтох

Малын үржүүлэг, нөхөн үйлдвэрлэлийн зөвлөх, Доктор

ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

Colby Brungard, PhD

Нью Мексико мужийн их сургууль Ургамал ба байгаль орчны шинжлэх ухааны тэнхим Хөрс судлалын дэд профессор

Heller Alexandra

АНУ-ын Хөдөө аж ахуйн судалгааны алба (USDA Agricultural Research Service)-ийн Жорнада туршилт судалгааны бүс

Prof. Long Ruijun PhD

College of Ecology, Lanzhou University, China

Jakob Zinsstag,

Швейцарын Халуун бүс ба Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Судалгааны тэнхим, Швейцар

Xiaoping Jing

Эрдэм шинжилгээний ажилтан, Доктор, Олон улсын зөвлөх

Jiandui Mi

Эрдэм шинжилгээний ажилтан, Доктор, Олон улсын зөвлөх