Малчдад зориулсан бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох хялбаршуулсан арга зүйн үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Малчдад зориулсан бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох хялбаршуулсан арга зүйн үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

ТүгээхShare共有する공유하기

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутагт хэрэгжиж буй ЭККО ФАРМ төслийн хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 3–8-ны өдрүүдэд Малчдад зориулсан бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох хялбаршуулсан арга зүйн үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Малчдын хувьд гэрээт бэлчээрийнхээ төлөв байдлыг үнэлдэг, аливаа өөрчлөлтийг хянадаг байх нь чухал. Тусгай нарийн багаж төхөөрөмж шаарддаггүй, богино хугацаанд олон цэгийн мэдээлэл цуглуулах боломжтой, боловсруулалт хийхэд энгийн хялбар арга зүйг малчдад танилцууллаа.

Зуны хугацаанд Цагаан гол, Мандлын хүрэмт орчмын  9000 га бэлчээрийг ашиглалтаас чөлөөлж буй малчид тус арга зүйг тун сонирхож хүлээж авч байлаа. Энэхүү үнэлгээний дүнд үндэслэн яагаад нүүх хэрэгтэй болох, тус бэлчээрээ ашиглалтаас чөлөөлснөөр хэрхэн өөрчлөгдөж буйг тодруулж өгч байснаараа чухал ач холбогдолтой байлаа.