Бидний тухай

Танилцуулга

RANGELAND - GREEN GOLD

Бид 2004 - 2020 хүртэл бэлчээрийн газрын менежмент, малчдын амьжиргааг дэмжих, өртгийн сүлжээг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн шинэ технологийг нэвтрүүлэх, бэлчээрийн үндэсний хэмжээний мониторингийн сүлжээг бий болгох, хөгжүүлэх, сургах, бэлчээрийн зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон-Алт төсөлд ажиллаж ирсэн.

2022 - 2025 он хүртэл дээрх чиглэлдүүлдгийг хэрэгжүүлэн Монголын бэлчээр ашиглагчдын холбоонд, 2025 оноос "Монголын Бэлчээр Судлалын Ногоон Алт-төв" нийгэмд үйлчилдэг ТББ үүсгэн байгуулаад ажиллаж байна. Бид нийгмийн сайн сайхан, малчдын амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Төрийн Бус Байгууллага болж ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтлыг буруулах 10 гаруй төсөл хэрэгжүүлж Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйг зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх ажлыг нийт 15 сумын 7000 малчин өрхөд бүрэн нэвтрүүлж 10 сумын 10,000 малчин өрхөд нэвтрүүлэн ажиллаж байна. 

Манай хамт олон үндэсний стандарт MNS 6891:2025 Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартаар дамжуулан малчдын орлого нэмэгдүүлж, өртгийн сүлжээг сайжруулснаар бэлчээрийн доройтлыг тодорхой түвшинд бууруулахаар зорилго тавин ажиллаж байна.

Алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа

Бид эрүүл бэлчээр, тогтвортой-хариуцлагатай мал аж ахуйгаар дамжуулан Монгол болон дэлхий дахинд экологийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хамгаалал болон тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан ирээдүйг бүтээнэ.

Хэтийн зорилт

Бид шинжлэх ухаанд суурилсан стандартуудыг хэрэгжүүлж, малчдын оролцоог нэмэгдүүлэх, бэлчээрийн нөхөн сэргээлтийг дэмжих, өндөр чанартай, гарал үүсэл нь баталгаатай малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх замаар тогтвортой бэлчээрийн менежмент, хариуцлагатай мал аж ахуйг хөгжүүлнэ.

Үнэт зүйлс

Шинжлэх ухаанд суурилсан үр дүнгүүд • Мэргэшсэн өндөр чадвахтай баг • Багийн сэтгэлгээтэй • Манлайлах чадвартай, санаачилгатай, үнэнч шударга • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг

Багийн бүрэлдэхүүн

БУРМАА Дашбал

Гүйцэтгэх захирал

БУЛГАМAA Дэнсамбуу

Бэлчээрийн судалгаа хөгжлийн хөтөлбөрийн захирал

ЭРДЭНЭБИЛЭГ Өлгийт

Мал аж ахуйн хөгжлийн хөтөлбөрийн захирал

ОДОНЧИМЭГ Биндэрьяа

Олон нийттэй харилцах ажилтан

МӨНХДЭЛГЭР Лхамаа

Санхүүгийн ажилтан

АНХБАЯР Эрдэнэбат

Бэлчээрийн хөрс судлаач

ЦЭРЭНДОЛГОР Жаргалболд

Газрын харилцааны мэргэжилтэн

ШИРБААЗАР Цогт-Очир

Хоршоо хариуцсан мэргэжилтэн