МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ СИСТЕМИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БОЛОН ЖЕНДЕРИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ҮНЭЛЭХЭД АГРОЭКОЛОГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ (TAPE) АРГЫГ ХЭРЭГЛЭХ

МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ СИСТЕМИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БОЛОН ЖЕНДЕРИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ҮНЭЛЭХЭД АГРОЭКОЛОГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ (TAPE) АРГЫГ ХЭРЭГЛЭХ

ТүгээхShare共有する공유하기

НҮБ-н ХХААБ-ын судалгаагаар нүүдлийн мал аж ахуйн систем нь эрчимжсэн мал аж ахуйн системээс илүү биологийн олон янз байдлыг хадгалдаг нь тогтоогдлоо.
 

 

Тайлбар: Монгол дахь FAO-гийн суурин төлөөлөгч, доктор Цин Юнь Дяо нээлтийн үг хэлж байна @Sozo media LLC

Бүс нутгийн нөхцөлд дасан зохицсон үүлдэрт, омогт суурилсан нүүдлийн мал аж ахуй нь малын генетик нөөцийн олон янз байдал болон тэдгээрээс хамааралтай экосистемийн олон янз байдлыг хамгаалж байдаг. Гэсэн хэдий ч нүүдлийн мал аж ахуйн системийн биологийн олон янз байдлыг хамгаалахад оруулж буй хувь нэмэр, мөн малчин эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо нь одоог хүртэл хангалттай үнэлэгддэггүй хэвээр байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Бэлчээр Судаллалын Ногоон-Алт төв хамтран  2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод Монгол Улсад хэрэгжүүлсэн шинэ судалгааны үр дүнг танилцуулах үндэсний баталгаажуулах семинарыг зохион байгууллаа. Судалгааны үр дүн харахад нүүдлийн мал аж ахуйн систем нь хагас эрчимжсэн болон эрчимжсэн системүүдтэй харьцуулахад илүү өндөр биологийн олон янз байдалтай бөгөөд малын улирлын нүүдэл нь үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн эмэгтэйчүүдийн манлайлал нь зэрлэг ан амьтан хамгаалал, малын арчилгаа маллагаа, нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээрийн тогтвортой байдлыг хангахад зайлшгүй чухал үүрэгтэй болохыг тогтоосон.

Тайлбар: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчдын төлөөлөл @Sozo media LLC

Энэхүү үнэлгээнд ашигласан аргачлал нь Агроэкологийн гүйцэтгэлийг үнэлэх хэрэгсэл буюу Tool for Agroecology Performance Evaluation бөгөөд энэ нь аж ахуйн нэгжийн агроэкологид шилжих түвшинг хэмжих шинэлэг аргачлал юм. “Биологийн олон янз байдал болон жендэрийн талаарх нотолгоог бэхжүүлэх замаар мал аж ахуйн тогтвортой өөрчлөлтийг дэмжих” төслийн хүрээнд (2024 онд Монгол, Уганда, Тунис улсуудад эхэлсэн) бэлчээрийн мал аж ахуйд тохирсон биологийн олон янз байдал болон жендэрийн үзүүлэлтүүдийг TAPE аргачлалд тусгайлан боловсруулж, туршилтаар хэрэгжүүлсэн. Энэхүү аргачлалд тоон үзүүлэлтүүдээс гадна бүлгийн хэлэлцүүлгийг давхар ашигласан.

Тайлбар: FAO-ийн бэлчээрийн мал аж ахуйн мэргэжилтэн Ивана Мардесич үнэлгээний аргачлалыг танилцуулж байна @Sozo media LLC

Монгол Улсад уг үнэлгээг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Архангай аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Уянга, Төв аймгийн Өндөрширээт, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумдын малчин өрхүүдийг хамруулан, хоёр өөр экологийн бүсэд хэрэгжүүлсэн. Судалгаанд нүүдлийн, хагас эрчимжсэн болон эрчимжсэн аж ахуйн өрхүүдийг хамруулсан бөгөөд Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлээгүй өрхүүдээр ангилан авч үзсэн. Хээрийн судалгааны мэдээллийг 2025 оны 5 дугаар сард 424 өрхөөс цуглуулж, мэдээллийн боловсруулалтыг Монголын бэлчээр судаллын Ногоон-Алт төв болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага техникийн дэмжлэгтэйгээр хийсэн.

Тайлбар: МБСНАТ болон малчид Архангай аймагт зохион байгуулагдсан орон нутгийн баталгаажуулах семинарын үеэр судалгааны үр дүнг хэлэлцэж байна @FAO/Ivana Mardesic

 

Үнэлгээний хүрээнд Архангай аймгийн Булган сум болон Төв аймгийн Өндөрширээт суманд үр дүнг баталгаажуулах хоёр удаагийн семинар зохион байгуулагдсан. Үр дүнгээс харахад уламжлалт нүүдлийн мал аж ахуйн арга барилд суурилсан тогтвортой байдлын стандартын дадлыг урамшууллын механизмуудтай холбох шаардлагатай гэж үзсэн.

Мөн оролцогч талууд үндэсний түвшинд хэрэгжиж буй тогтвортой байдлын дадлуудыг уялдуулах шаардлагатайг онцолсон. Хэлэлцүүлгийн үеэр дараах асуудлууд чухлаар хөндөгдсөн. Үүнд: хамтын нутгийн иргэдийн нэгдсэн бүлгүүдийг дэмжих, эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, Бэлчээрийн тухай хууль эрх зүйг сайжруулах, одоо мөрдөгдөж буй хууль, журмыг малчдад илүү сайн түгээх, мөн малчин өрхүүдэд нийцсэн боловсролын тогтолцоог төвлөрлийг сааруулах шаардлагатай талаар ярилцсан.

Түүнчлэн оролцогчид байгальтай зохицон орших малчдын уламжлалт мэдлэгийг залуу үед өвлүүлэн үлдээх нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тайлбар: Өндөрширээт сумаас судлаач (enumerator) хатагтай Оюун, малчдын төлөөлөл Үндэсний семинарын үеэр бүлгийн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг танилцуулж байна @Sozo media LLC