
Испани улсын Мадрид хотод зохион байгуулагдаж буй “Залуу малчид ба шинэ технологи” сэдэвт олон улсын хуралд Монгол улсаас гурван залуу оролцож байна.

.jpg)
Архангай аймгийн Булган сумын малчин Б.Өлзийбаяр, ХХААХҮЯ-аас малчдын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Э.Ариунзаяа, мөн Монголын бэлчээр судлалын Ногоон-Алт төсвийн залуу малчид хариуцсан мэргэжилтэн Э.Анхбаяр нар уг уулзалтад оролцож байна.
Залуучууд маань малчдын амьжиргаа, тулгамдаж буй сорилтууд, боломжууд болон шийдлүүдийг олон улсын түвшинд хуваалцаж, уламжлалт мэдлэгийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг танилцуулах юм.

.jpg)