
МБСНАТ-ын төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Буянт шим МӨАХ-ны малчин өрхүүд “Хариуцлагатай нүүдэлчин стандарт”-ын шаардлага хангасан сарлагийн арьс ширийг бэлтгэн нийлүүлж байна.
Энэхүү түүхий эдийг “Арилдий” ХХК нэмүү өртөг шингээн худалдан авч, ХХААХҮСХТөвтэй хамтран арьс шир болон түүхий эдийн мөшгөх системийг анх удаа нэвтрүүллээ.
https://cdn.greensoft.mn/uploads/users/7046/files/AQNhOXldgGI0DlSHPKdq1zebNoy2nEykBOY_7yyRbyCXqvQjrx8LOQrLA75OK0bTO8dZrsmMrN22D6KnH4wU8p3YDvRIKQuaxp9Dp8mjPQ.mp4
Тус үйл ажиллагаа нь малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанар, бэлтгэлийн шат дамжлагыг ил тод, хяналттай болгох чухал ач холбогдолтой юм. Мөн “Хариуцлагатай нүүдэлчин стандарт”-ыг хэрэгжүүлж буй малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөхөд бодит хувь нэмэр оруулж байна.