Бид 2004 - 2020 хүртэл бэлчээрийн газрын менежмент, малчдын амьжиргааг дэмжих, өртгийн сүлжээг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн шинэ технологийг нэвтрүүлэх, бэлчээрийн үндэсний хэмжээний мониторингийн сүлжээг бий болгох, хөгжүүлэх, сургах, бэлчээрийн зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон-Алт төсөлд ажиллаж ирсэн.
2022 - 2025 он хүртэл дээрх чиглэлдүүлдгийг хэрэгжүүлэн Монголын бэлчээр ашиглагчдын холбоонд, 2025 оноос "Монголын Бэлчээр Судлалын Ногоон Алт-төв" нийгэмд үйлчилдэг ТББ үүсгэн байгуулаад ажиллаж байна. Бид нийгмийн сайн сайхан, малчдын амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Төрийн Бус Байгууллага болж ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтлыг буруулах 10 гаруй төсөл хэрэгжүүлж Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйг зохистой дадлын стандартыг нэвтрүүлэх ажлыг нийт 15 сумын 7000 малчин өрхөд бүрэн нэвтрүүлж 10 сумын 10,000 малчин өрхөд нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай хамт олон үндэсний стандарт MNS 6891:2025 Хариуцлагатай нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартаар дамжуулан малчдын орлого нэмэгдүүлж, өртгийн сүлжээг сайжруулснаар бэлчээрийн доройтлыг тодорхой түвшинд бууруулахаар зорилго тавин ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал

Бэлчээрийн судалгаа хөгжлийн хөтөлбөрийн захирал

Мал аж ахуйн хөгжлийн хөтөлбөрийн захирал

Олон нийттэй харилцах ажилтан

Санхүүгийн ажилтан

Бэлчээрийн хөрс судлаач

Газрын харилцааны мэргэжилтэн

Хоршоо хариуцсан мэргэжилтэн